Banner
Ave
Монголын Волейболын Холбоо, Аррэнжментвишн Энтертэйнмент ХХК хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй Үндэсний Дээд лигийн энэ жилийн онцлог нь Монголын волейболын спортын экосистемийг бэхжүүлэх, олон улсын жишигт нийцсэн тэмцээн зохион байгуулалт, шударга өрсөлдөөн, үзэгчдийн соёл–туршлагыг шинэ түвшинд хүргэх юм. Гурван сарын хугацаанд үргэлжлэх лигийн тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг өрсөлдөх ба тойргийн тоглолтууд ASA Arena, AIC Steppe Arena-д ээлжлэн явагдаж харин шигшээ тоглолтууд AIC Steppe Arena-д болох хуваарьтай байгаа.

Оролцогч багууд

Эрэгтэй баг
8
Эмэгтэй баг
8

Тэмцээний хугацаа

Эхлэх хугацаа
11 сар 03, 2025
Дуусах хугацаа
02 сар 06, 2026

Тэмцээний байршил

Байршил 1
ASA Arena
Байршил 2
AIC Steppe Arena
МВ Холбооны Үндэсний Дээд Лиг 2025-2026 оны улирлын тоглолтууд 2025.11.03-наас эхлэн ASA Arena, AIC Steppe Arena-д явагдаж байна.
Тоглолтын тасалбарыг www.portal.mn -ээс худалдан авах боломжтой. Тасалбартай холбоотой асуудлаар 72720022 утас болон portal.mn -ний Facebook хуудсаар шууд холбогдон лавлана уу.
Тоглолтын шууд дамжуулалтыг N sport болон PSN 5 сувгуудаар хүлээн авч үзээрэй.
PSN 5 - Univision 605, Skymedia 616 N Sports - Univision 61, Skymedia 600, DDish 29
Үндэсний Дээд лигийн 2-р тойргийн тоглолтууд 12 сарын 18-22 хооронд Дархан хотын Darkhan United Arena-д явагдана.