Бидний үйлчилгээ
Авьяас чадварын хөгжил
Бидний бизнесийн гол цөм нь ирээдүйн аваргуудыг төлөвшүүлэх үндэс суурийг бүрдүүлэн, авьяас чадварыг хөгжүүлэхэд оршдог. AVE нь хамтрагч холбоо болгонд тохирсон суурь хөтөлбөрийг боловсруулан чиглүүлж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад тулааны спортыг хөгжүүлэх дэлхийн жишигт нийцсэн байгууламж байгуулах ажлыг санаачлан, удирдан ажиллаж байна.
Спорт, энтертайнмент арга хэмжээ
Бид мэргэшсэн хамт олон, мэргэжлийн арга барилаар спорт, энтертайнмент арга хэмжээ, лигүүдийг нягт, нямбай төлөвлөлт, зохион байгуулалт дор гүйцэтгэдэг. Манай баг олон төрлийн спортын арга хэмжээг зохион байгуулсан чадвар туршлагатай бөгөөд бүх арга хэмжээг стратегийн хамтрагч болох дэлхийн стандартад нийцсэн Steppe Arena - д зохион байгуулдаг.
Мэргэжлийн тамирчдын менежмент
Бид Монголд урьд өмнө хэзээ ч байгаагүй бизнесийг эхлүүлж, улсдаа хамгийн анхны мэргэжлийн тамирчны менежментийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Монгол улсад олимпын зэрэглэлийн олон тооны онцгой тамирчид байгаа тул бид тэднийг дэлхийн тавцанд чадварлаг төлөөлөх үүрэгтэй билээ. Манай үйлчилгээнд бүх төрлийн гэрээ хэлэлцээр маркетинг, цалин урамшууллын хэлэлцээр гэх мэт багтсанаар тамирчдыг зохих ёсоор төлөөлж чадах юм.